fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Японы эрх баригчид тус улсын хүүхдийн хүчирхийллийн эсрэг хуулийн шинэчилсэн найруулгад эцэг эх нь хүүхдэдээ гар хүрэхийг хориглох тухай заалт оруулахаар төлөвлөж байна. Энэ тухай Японы Ерөнхий сайд Шинзо Абэ даваа гарагт мэдээлэв.

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хуулийг 2016 онд шинэчлэн найруулж байжээ. Гэхдээ хүүхдийн биед гар хүрж шийтгэхийг албан ёсоор хориглоогүй байсан юм.

Шинэ хуулийн дагуу эцэг эх нь хүүхдэдээ ёс бус хандахыг хориглож, хүүхдийн сайн сайхан байдлыг эн тэргүүнд тавина. Хэрэв хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бол нэн даруй эцэг эхээс нь салгах арга хэмжээ авахаар тусгах юм байна.

Өнгөрсөн жилийн гуравдугаар сард 5 настай Юуа Фунато охин хойд аавдаа зодуулсны улмаас амь насаа алдсан. Түүнчлэн 10 настай Миа Курихара охины аавдаа өшиглүүлж, зодуулж, олон цаг хөл дээрээ тасралтгүй зогссоны улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байв. Ийнхүү хүүхдүүдийг хүмүүжүүлэх нэрийдлээр хүчирхийлдэг гэж үзжээ.

Японд өнгөрсөн жил 80,104 хүүхдийн хүчирхийллийн хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 14,821 хэрэг нь бие махбодын хүчирхийллийн хэрэг байсан юм.

Эх сурвалж: Bangkok Post

Сэтгүүлч Э.Онон

X
Нэвтрэх