fbpx

Хүүхдийн хооллолт

image

Таны хүүхэд 10 сартайдаа ид хөдөлгөөнд орж, биеийн хөгжил хурдацтай явагдаж байгаа тул дараах зүйлсийг анхаараарай. Үүнд:

  • Гэрийн хоолноос жижиглэж нухаад идүүлж болно. Олон найрлагат бичил тэжээлийн холимгийг хоолтой нь хольж идүүлнэ.
  • Хүүхдийг ямагт өөрийнх нь аяга тавагнаас хооллох хэрэгтэй.
  • Хүүхдээ хооллоход нь тэвчээртэйгээр тусал. Хүүхэдтэй эелдгээр ярьж, түүний нүд рүү хараад, хоол идэхэд нь урамшуулан дэмжиж өг. Харин илүү их хэмжээгээр идүүлэх гэж бүү хүчил. 
  • Хэрэв хүүхэд хоолоо идэх зуур сонирхол нь буурч, анхаарал нь сарнин өөр зүг рүү хандвал эхлээд хоол руу нь анхаарлыг нь эгүүлэн татахыг хичээ.
  • Хоол идсэний дараа цангаж байгаа нь анзаарагдвал шингэн өгөөрэй. /ус бол буцалгаж хөргөсөн байх хэрэгтэй, сүү, хярам, ундаа байж болно/

Эх сурвалж: Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр

X
Нэвтрэх