fbpx

3-5 нас

image

Таван настай хүүхэд тань дараа жил сургуульд элсэн орох учраас хөгжлийнх нь явцыг улам сайн ажиглаж дэмжлэг хэрэгтэй асуудал бий эсэхийг эртнээс илрүүлээрэй. Эцэг эхчүүд 5 настныхаа дараах шинжүүдийг нь ажиглан, шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн хүнд хандаж болох юм.

  • Хүүхэд өөрөө ургуулан бодсоноороо зураг зурж чадаж байна уу?
  • Улаан, шар, ногоон болон цэнхэр зэрэг өнгө ялгаж чадах уу?
  • Ярихдаа авиа үсгийг зөв дуудаж байна уу?
  • Суултуурт бие засаж чадах уу?
  • Цэцэрлэгтээ эсвэл өдөр өнжүүлэх газарт бүлгээр тоглох дуртай байна уу?
  • Бусадтай санаа бодлоо чөлөөтэй хуваалцаж, амьтан, цэцэг зэрэгт дуртай байна уу?

Мөн өөрсдөө анхааран хөгжүүлж чадахааргүй эсвэл өөр онцгой шинж илэрвэл эмч, мэргэжилтэнд хандаарай.

Эх сурвалж: Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр

X
Нэвтрэх