ИТАЛИ: Вакцинд хамруулаагүй хүүхдээ сургуульд нь явуулсан эцэг, эхийг 500 еврогоор торгоно
Италийн дунд сургуулийн сурагчид вакцинд хамрагдсан гэдгээ баталж чадаагүй тохиолдолд сургуульдаа явах боломжгүй болжээ. Хэрвээ вакцинд хамруулаагүй хүүхдээ сургууль руу нь илгээвэл эцэг, эхчүүд 500 еврогийн торгууль төлнө.
Үндэсний хэмжээгээр хэрэгжүүлж буй энэхүү арга хэмжээ нь нэлээд хэдэн сар үргэлжлэх ажээ.
Албаныхны хэлж буйгаар энэхүү арга хэмжээг танилцуулсны дараа вакцинд хамрагдах хувь хэмжээ харьцангуй ихэсчээ. Тус улсын эрүүл мэндийн сайд Гриллогийн хэлснээр “дүрэм бол маш энгийн. Вакцин хийлгээгүй бол сургуульгүй л гэсэн үг”.
Сургуулийн насныхан буюу 6-16 насныхан энэхүү арга хэмжээнд хамрагдаж байна.
Эх сурвалж: BBC
Сэтгүүлч М.Жаргал