fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Монгол улсын Шадар сайд, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайдын хамтарсан тушаалаар Олон улсын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 15-ны өдрийг “Хүүхэд-хэрэглэгч” өдөр болгон тэмдэглэж байна. Тус арга хэмжээ өнөөдөр 9-17 цагийн хооронд Монголын Хүүхдийн ордонд явагдах юм.

Өдөрлөгийн хүрээнд хүүхдийн сурч хүмүүжих орчин, хэрэглэгдэхүүн, хүүхдийн хоолны шим тэжээл, хүнсний бүтээгдэхүүн, мэдээллийн аюулгүй байдал, телевиз цахим орчин дахь хүүхэд хамгаалал зэрэг үндсэн гурван сэдвээр хэлэлцүүлэг өрнөнө. Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүд мөн өдөрлөгт оролцон Хүүхэд-хэрэглэгч үзэсгэлэн гаргах ажээ.

X
Нэвтрэх