 
        
        		
		
		
		
                    
            - 4 сартай хүүхдийн хооллолт, асаргаа -
- Эхийн сүүгээр дагнан хооллоно. Хөхүүлэлтийн хооронд удсан бол бага зэрэг саагаарай.
- Хөхүүл хүүхэдтэй ээж шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх ба архи, халуун чинжүү, кетчуп, шоколад зэргийг хэрэглэхээс татгалзаарай.
- Хүүхдэд биед тохирсон хөдлөхөд чөлөөтэй уужим хувцас өмсгөнө.
- Хүүхэд халууцаж хөлөрсөн үед хамгийн гадна талын хувцсаас эхлэн аажим нимгэлнэ.
- Хүүхдийг хэт их бэгнэвэл ханиад шуухинаа тусах нь их байдаг. Мөн хүүхдийг орчноос хэт тусгаарлах шаардлагагүй.
- Арьсанд цочрол өгдөггүй живх сонгох нь чухал.
- Энэ үед хүүхдийн эхний шүд цухуйж эхэлдэг тул шүлс нь гоождог ба заримдаа нэлээд уйлдаг.
- Хүүхдийг унтуулахдаа хажуугаар хэвтүүлэх хэрэгтэй. Хүүхдийн хөдөлгөөн ихэсдэг тул ойчихоос сэргийл.
- Хурц үнэртэй шээж байвал эмчээс зөвлөгөө аваарай.
- Ээлжит дархлаажуулалтдаа очих ёстой.
Эх сурвалж: Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр
 
				 
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
                       
	  	         
                       
                       
         
         
        