fbpx

Хүмүүжил

image

Хүүхэд бүр дахин давтагдашгүй цорын ганц бие хүн болон төлөвшдөг тул эцэг эх бүр хүүхдэдээ тохирсон арга сонгож таарна. Гэхдээ энэ аргаа тодорхойлохдоо дараах зүйлсийг мэдэж байхад зөв хандлагаар, өөрт болон хүүхдэдээ дарамт учруулалгүй хүмүүжүүлэх боломж бүрдэх юм.

Хүмүүжлийн эерэг аргын тулгын гурван чулууны нэгд зүй ёсоор тооцогдох зүйл бол хүүхэд хэрхэн бодож сэтгэдэг, юу мэдэрдгийг ойлгох явдал юм.

Та ертөнцийг 1, 5, эсвэл 13 настай хүүхдийн нүдээр харвал тэдний зан байдал, биеэ ямар үед хэрхэн авч явдгийг ойлгох болно. Ингэж чадвал бид илүү сайн багш нар болж чадах юм.

Иймд хүүхдээ хэрхэн бодож сэтгэдэг, юу мэдэрдгийг ойлгосноор түүнтэйгээ элэгсэг дотно сэтгэлээр харилцан аливааг ойлгуулж чаддаг болно. Үүний үндсэн дээр эцэг эх та холын зорилгоо тодорхойлон түүнээсээ хазайлгүй ЗӨВ ХҮН төлөвшүүлж чадна.

Холын зорилго гэдэг нь энэ тохиолдолд та хүүхдээ том болоод ямар хүн болоосой гэж хүсч буй тэрхүү хүсэл, төсөөлөл чинь юм.

Эх сурвалж: Хүмүүжлийн эерэг аргууд

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх