-1 настай хүүхдийн танин мэдэхүйн хөгжил-
ТАНЫ ХҮҮ, ОХИН:
- Янз бүрийн дуу авиа, дохио зангаа, үйл хөдөлгөөнөөр бусадтай харилцана.
- Өөрийн дуртай зүйл рүүгээ тэмүүлж гараараа заана.
- Өөртэйгээ болон бусадтай шулганан ярина.
- Бусдаас илүү ээжийгээ таньж ялгана. Өөрт нь хандаж байгааг мэдрэх ба ойр дотныхоо хүмүүстэй ойлголцож эхэлнэ.
- Ядрах, бие тавгүй байгаагаас уйлагнах, уурлаж цухалдсанаа цохих, хашгирах, хазах, уйлах зэргээр илэрхийлнэ.
- Ааш авир нь ихэнхдээ түүний тухайн үеийн сэтгэл санааны байдалтай холбоотой байна.
- Томчуудын хийж буй үйлдлийг дуурайж хийх гэж зүтгэнэ.
Зөвлөх: Г.Батжаргал
Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш