Хүнсний бүтээгдэхүүн

image

Алим - Хүүхдэд шинээр нь шүүс, нухаш хэлбэрээр өгнө. Цаашид салаткаш, бусад хоолонд холино. 

Лийр  - Сахараар алимтай адил боловч амин дэм, кали бага.

Чавга, тоор , интоор, чангааз - Эдгээр жимсээр бага насны хүүхдэд шүүс, нухаш, компот, кисель, чанамал хийж өгнө.

Жүржийн төрлийн жимс - Амтат жүрж, бэрсүүт жүрж, жүржмэг, нимбэг зэргийг хүүхдэд өгч болох боловч харшил үүсгэх талтайг харгалзан бага өгөх хэрэгтэй.

Анар - Исгэлэн тул хүүхдэд хааяа өгөх ба биеийн эсэргүүцэл сайжруулдаг сайн талтай.

Айва - Төмөр, А, С амин дэм хангалттай агуулдаг энэ жимс өвөрмөц амттай тул шинээр хэрэглэдэггүй. Ихэвчлэн компот, чанамал хийдэг бөгөөд удаан хугацаанд хадгалж болдог тул өвөл, хавар өгөхөд тохиромжтой.

Гадил - Хамгийн их уурагтай энэ жимсийг бага наснаас нь өгнө. Сүүлийн үед бага хүүхдэд харшил өгөх байдал ажиглагдах болсноос болгоомжтойгоор багаар өгнө.

Гүзээлзгэнэ, зэтгэнэ, бөөрөлзгөнө - Хүүхдэд шинээр өгөхөд тохиромжтой. Мөн харшил өгөх магадлалтай.

Үхрийн нүд, улаалзгана - Бага насны хүүхдэд шүүс, компот бэлтгэж өгнө.

Тошлой - Бага насны хүүхдэд шүүс, компот бэлтгэж өгнө.

Чацаргана - Бага насны хүүхдэд өгч болох боловч харшлахаас болгоомжлоорой.

Усан үзэм - Бага хүүхдэд бүтнээр нь өгвөл хахах аюултай. Хүүхдийн өтгөнийг шингэлдэг гэдгийг мөн бодолцох хэрэгтэй.

Хад, нэрс, аньс, цангис - Нэрс төмрөөр баялаг, идээлүүлэгч бодис ихтэй. Анис, цангис жимснүүд бензоины хүчил ихтэй тул нянгийн эсрэг үйлчилгээтэй. Хар нэрс идээлүүлэгч бодис, пектинээр баялаг тул гэдэснээс ялзарсан зүйлийг зайлуулдаг төдийгүй тамраар баялаг, нүдний хараанд сайн нөлөөтэй гэж үздэг. Бага насны хүүхдэд өгөхөд тохиромжтой. 

Нохойн хошуу - Хамгийн их С амин дэм агуулсан жимс. Мөн төмөр, А амин дэм ихтэй. Амин дэмтэй ундаа бэлтгэхээс гадна цай, шүүс зэргийг бэлтгэн хүүхдэд өгч болно. Ялангуяа өвөл, хавар нэн сайн.

Эх сурвалж: 2-10 насны хүүхдийн хооллолт

profile

Зөвлөх: М.Оюунбилэг /Анагаах ухааны доктор/

X
Нэвтрэх