fbpx

Хүмүүжил

image

Сүүлийн үед төрөлхийн анхаарал дутмагшилаас гадна олдмол анхаарал дутмагшилтай, хэт хөдөлгөөнтэй бага насны хүүхдүүд олширч байна. Олдмол анхаарал дутмагшилд ахуй их нөлөөлж байна. Тиймээс аав ээжийн хандлага оролцоо маш чухал байх нь ээ. Хэрвээ таны хүүхэд анхаарал төвлөрөлт муу бол дараах аргуудыг хэрэгжүүлээрэй. Үүнд:

  1. Өдөр бүр тогтмол цагт 15-20 минут агаарт тайван алхуул
  2. Өдөр тутам идэж ууж буй хүнснээс нь элсэн чихрийн хэмжээг багасга. Бүр маш бага хэмжээгээр хэрэглүүл
  3. Тогтмол цагт, сайн унтуулж амраа. Нойр дутуу бол тархины уян хатан чанар алдагддаг. (Хүүхдийн наснаас хамаарсан унтах цагийнхэмжээ гэж бий).
  4. Дэлгүүр, үзвэрийн газраар 60 минутаас дээш дагуулж явахгүй байх
  5. Зурагт, утас үзэх хугацаа өдөрт 30 минутаас ихгүй байх (Зарим хүүхэд 2-3 цагаар зурагтруутөвлөрч чаддаг. Энэ нь идэвхгүй анхаарал төвлөрөлт буюу нэг ёсондоо донтох үйл эхэлж байгаагийнх)
  6. Тоог урдаас нь хойш хэлээд эргээд ардаас нь хэлэх дасгал хийх (16700 – 00761, 12345-54321 г.м)
  7. Нуруун дээр нь тоо, дүрс, үсэг бичиж таалгаж тогло
  8. Өдөр бүр тогтмол 15-20 минут ном уншиж өгөх, харилцан ярилцах
  9. Өдөрт уух шингэний хэмжээг алдуулахгүй байх
  10. Завсарлагатай суух. Нэг дор удаан хугацаагаар ямар нэгэн зүйлд анхаарлыг хандуулах гэж хүчлэх нь тархийг ядрааж,алсдаа сурах хүсэл эрмэлзлийг бууруулахаас гадна анхаарал төвлөрөх чадвар саармагжиж сониуч зангүй болчихдог.
  11. Хөгжим сонсох (Beethoven - Moonlight Sonata, Claude Debussy-Clair De Lune, Mozart-Allegro г.м)
  12. Шатар тоглох. Ялангуяа аав нь хамтран тоглох.
  13. Хүүхдийн дэргэд хоорондоо хэрэлдэж маргалдахгүй байхаас гадна хүүхдэд гар хүрч хэрхэвч болохгүйг санаарай.

Г. Төмөрзаяа

Эх сурвалж: Oak education гэр бүлийн боловсролын төв

X
Нэвтрэх