 
        
        		
		
		
		
                    
            ХАРИЛЦААНЫ ХӨГЖИЛ
Таны хүү, охин
- өөрийн хэрэгцээг бусад үйл хөдөлгөөн, үг яриагаар ойлгуулахыг хичээнэ.
- ойр дотны хүмүүсийг хараад баярлаж, түүнийгээ үйл хөдөлгөөн, үгээр илэрхийлэхийг оролдоно.
- хүний найрсаг, найрсаг бус харилцааг ажиглаж үйл хөдөлгөөн, үг яриаг нь дууриана.
- үе тэнгийн хүүхдүүдтэй зэрэгцэн тоглоно.
- өөрөөсөө дүү хүүхдэд тоглоом эд зүйлээ өгөх, асрах, аргадах зэргээр харилцахыг оролдоно.
- баярлах, гомдох, уурлах, цухалдах, уйлах зэрэг тогтворгүй зан нь үргэлжилсээр байна.
                                                             
                                                    
Зөвлөх: Г.Батжаргал
Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш
 
				 
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
                       
	  	         
                       
                       
         
         
        