fbpx

Хүмүүжил

image

Харвардын Бизнесийн сургуулиас хийсэн судалгааны үр дүнд ажил хийдэг ээжүүд хүүхдэдээ урт удаан хугацааны эерэг нөлөө үзүүлдгийг нотолжээ.

1. Ажил хийдэг ээжтэй өссөн бүсгүйчүүд ажил олохдоо илүү сайн болох нь тогтоогдсон байна

2. Ажилтай ээжтэйгээ өссөн бүсгүйчүүд мөн ажил дээрээ зааж чиглүүлэх үүргийг сайн гүйцэтгэж байв

3. Мөн л ийм бүсгүйчүүд гэртээ суудаг ээжтэйгээ өссөн бүсгүйчүүдийг бодвол илүү өндөр цалин авдаг гэнэ

4. Ажилтай ээжийн өсгөсөн залуус ар гэрийнхээ ажилд оролцоо сайтай байдаг

5. Мөн ийм залуус гэр бүлийнхээ гишүүдэд анхаарал халамж сайн тавьдаг болох нь ч судалгаагаар нотлогджээ

6. Тэдний хүүхэд маш уян хатан сэтгэлгээтэй болж төлөвшдөг

Гэр бүлийн гишүүдийн ажлын төлөвлөгөөтэй уялдаад өдрийн дэглэмээ хэн бүхэн зохицуулж сурдаг байх жишээтэй.

7. Хүүхдүүд нь мөнгө санхүүгийн суурь ойлголтыг харьцангуй эрт сурдаг

Наад зах нь эцэг эх нь өөрийг нь орхиод ажилд явах ёстой шалтгааныг хүүхэд мэдсэнээр аливаад зарцуулж буй мөнгө хаанаас эхтэйг ухамсарлаж эхэлдэг гэсэн үг. 

8. Ажил хийдэг ээжүүд хүүхэдтэйгээ зарцуулж буй цагаа илүү үр бүтээлтэй өнгөрүүлдэг

Гэрлэлт, гэр бүлийн тухай нэгэн сэтгүүлд дурдсанчлан ажил хийдэг ч бай, үгүй ч бай ээжүүд хүүхдэдээ яг тэнцүү хэмжээний цаг зарцуулдаг болох нь судалгаагаар тогтоогдсон байна. Гэхдээ энэ цаг хугацааны хувьд ажилтай ээжүүд хүүхдэдээ илүү үр өгөөжтэйгөөр өнгөрөөдөг нь ажиглагджээ. 

9. Ажилтай ээжийн хүүхдүүд сайн төлөвлөгчид болдог

Дээр дурдсан үр бүтээлтэй цагийг бие биедээ зарцуулахын тулд хэн хэн нь бусад зүйлсээ нягт нямбай зохицуулах шаардлагатай болдог нь ч үүнтэй холбоотой.

10. Тэд эрт бие дааж эхэлдэг

Эцэг эх нь өдөр бүр эзгүй байхад хүүхэд өөрийн эрхгүй тодорхой үүрэг хариуцлагатай болж эхэлдэг. Тухайн хүүхэд насандаа тохирсон ажлуудыг гэр бүлийн гишүүний хувиар гүйцэтгэх ёстой болно. Тухайлбал нохойгоо салхилуулах, шуудангаа авах, оройн хоолонд туслах гэх мэт. Энэ мэтчилэн үүрэг гүйцэтгэж эхэлсэн хүүхэд ядаж л биеийн тамиртай өдрөө пүүз авч явахаа хүнээр хэлүүлэхээ болино шүү дээ.

Эх сурвалж: workingmother.com

X
Нэвтрэх