Нярай хүүхдийн биеийн жин нэмэгдэхгүй байх нь гэдэс ходоод, бөөр шээс, эсвэл амьсгалын замын үрэвслээр өвчилсөн байх магадлалтай. Эдгээр өвчин илааршвал жин нь эргээд нэмэгддэг. Удаан хугацаагаар жин нэмэгдэхгүй бол зүрхний төрөлхийн гажиг зэрэг өвчнүүд байж болзошгүй тул хүүхдийн мэргэжлийн эмчид хадах хэрэгтэй.
Төрснөөс эхний 4-6 долоо хоногт нярайн онцлогтой холбоотойгоор ходоодонд орсон шингэн сүү гэдэс цааш нарийн гэдэс рүү оролгүй эргэж гарах нь бий. Энэ үед хүүхэд хөхсөний дараа удалгүй хөхсөн бүх сүүгээ гулгиж гаргадаг. Хүүхдийг эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй бөгөөд ихэнх нь аажмаар хэвийн болдог.
Нярай хүүхэд халуурвал эмч ирэхийг хүлээлгүйгээр хүүхдийн толгойд хүйтэн жин тавих, халуун бууруулах парацетамолын лааг шулуун гэдсээр хийх, хувцас өлгийг нимгэлэх зэрэг арга хэмжээ авна.
ЯАРАЛТАЙ ЭМНЭЛЭГТ ХАНДАХ ШИНЖ ТЭМДГҮҮД
- Хөхөхдөө идэвх муудах
- Өвчин хүндрэх /бие нь муудах/
- Татах
- Хөдөлгөөн муудах
- Халуурах
- Бие нь хөрөх
- Амьсгал олшрох /1 минутад 60-аас дээш/
- Амьсгал саадтай болох
- Баас цустай болох
Эх сурвалж: Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр /ЭМЯ/