Хүүхдийн хооллолт

image

Хүүхдүүд тосонд шарсан, хатааж амталсан төмс, хийжүүлсэн ундаа, түргэн хоолны газрын хоол, бяслаг, махан хавчуургатай талх, эсвэл чихэр шоколаданд дуртай байдаг. Эдгээр нь тос, давс, уураг, хурц амт оруулагч ихтэй, нийлмэл нүүрс ус багатай.

Дээрх хүнсний бүтээгдэхүүнийг тогтмол, их хэмжээтэй хэрэглэснээр таргалах, харшилтай болох, шүдний өвчинд өртөмтгий болж кальци, иод, В2, В6 аминдэм, ханаагүй тосны хүчил, эслэг, сүүний хүчил зэрэг биологийн идэвхт бодисууд хүүхдийн биед дутагддаг. Иймд буруу хооллосон хүүхэд тэжээлийн бодисуудын дутал ба илүүдэлд амархан өртдөг гэсэн үг. Түүгээр зогсохгүй насанд хүрээд зүрх судасны өвчин, чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчин, хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй болно.

X
Нэвтрэх