fbpx

Мэдээ, мэдээлэл

image

“Нийгмийн сүлжээ ба зохистой хэрэглээ-2019” форум Blue Sky зочид буудлын “Crystal” танхимд болж байна. Форумыг Харилцаа холбооны зохицуулах хороо, Хуул зүй, дотоод хэргийн яам, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар хурлыг хамтран зохион байгуулж байгаа юм.

Хүүхдүүд ээж аавдаа харуулдаг нэг хаягтай, өөрөө буюу найз нартайгаа харилцдаг бас нэг хаягтай байгааг мэргэжилтнүүд анхаарууллаа.

Мөн ээж аавууд хүүхдэдээ хуучин гар утас хямд үнээр худалдан авч өгдөг нь хүүхэд бүр ухаалаг утастай болоход нөлөөлжээ. Цахим орчинд халдлагад өртлөө гэсэн хүүхдийн дуудлага жилд 50 орчмыг хүлээн авдаг байсан бол одоо 80 болж өсжээ.

Та бүхэнд тус форумын "Нийгмийн сүлжээн дэх аюулгүй байдал ба хүүхэд хамгаалал" илтгэлийг шууд хүргэж байна.

X
Нэвтрэх