fbpx

Эрүүл мэнд

image

Хөхүүл ээжид тохиолдож болох хүндхэн нэгэн зовуур нь хөх өвдөх. Цорго бөглөрөх, үрэвсэл үүсэх, буглах зэрэг хэлбэрээр хөх өвддөг бөгөөд аль болох эрт зөв арга хэмжээ авах нь зүйтэй.

Хүүхдийг хүссэн үед нь хөхүүлэхгүй, үлдсэн сүүг саахгүйгээс хөхний аль нэг цорго бөглөрдөг. Энэ үед хөх тэр хэсэгтээ өвдөх, арьс нь улайх шинж тэмдэг илрэх бөгөөд бөглөрсөн цорго халдвар авах, бусад өөр цорго бөглөрсөн зэргээс хөхний нэг хэсэг хавдаж улайхыг хөхний үрэвсэл гэнэ. Энэ үед ээж халуурдаг ба цаашид буглаа болж хүндэрч болно.

Цорго бөглөрсөн үед хүүхдийг хүсэх бүрд нь олон дахин янз бүрийн байрлалтай байдлаар хөхүүлэхэд цорго суларна. Хатуурсан хэсгийн сүүг гаргахад л анхаар. Хөхүүлэх үед яг тэр хэсэг дээр хөхний толгой руу чиглэлтэй иллэг хийж өгнө. Хөх нь өвдсөн ээжийг сайн амраах хэрэгтэй.

Үрэвсэл, буглааны үед хөхийг сайн суллах арга хэмжээ авна. Хөхний толгойн нүхээр идээ гараагүй нөхцөлд хүүхдээ хүссэн үед нь олон дахин хөхүүлсээр байгаарай. Харин идээ гарч байвал 2 цаг тутамд хөхөө сааж антибиотик өгч буглааг эмчилнэ. Энэ үед өвдөөгүй хөхөө хүүхдэдээ хөхүүлсээр байх хэрэгтэй.

Эх сурвалж: Эхчүүдийн хүүхдээ хөхүүлэхийг дэмжихийн учир

X
Нэвтрэх