fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнгөрсөн баасан гарагт боллоо.

Хурлаар томуу, томуу төст өвчний хүрээнд НЭМГ-ын даргын 2019 оны гуравдугаар сарын 29–ний өдрийн “Хүүхдийн тусламж, үйлчилгээнд зохицуулалт хийх тухай” А/50 дугаар тушаалын дагуу дүүргийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ийг уртасгасан цагаар ажиллуулах хугацааг нэг сараар сунгасан байна.

Тухайлбал, дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ийг дөрөвдүгээр сарын 01-нээс тавдугаар сарын 01-ний өдрийг хүртэл уртасгасан цагаар ажиллуулах, эмч ажиллагсдын илүү цагийн цалин хөлсийг зохих ёсоор шийдвэрлэхийг эмнэлгийн удирдлагуудад даалгалаа хэмээн НЭМГ-аас мэдээллээ.

X
Нэвтрэх