fbpx

Суулгалт

image

1. Шингэнийг ердийнхөөс илүү уулгана. 

  • Хөхийг ойр ойрхон, удаан хөхүүл.
  • Хүүхэд зөвхөн хөхөөр хооллодог бол шингэн сэлбэх давсны уусмал /хоросол/ болон цэвэр усыг нэмж өг.
  • Хүүхэд нэмэгдэл хоолонд орсон буюу тэжээвэр бол дараах шингэнүүдээс өг. Үүнд: Шингэн сэлбэх давсны уусмал, шингэлсэн усан шөл, будааны шүүс, тараг, хярам зэрэг шингэнүүд болон буцалсан ус.

2. Ердийн уудаг шингэн дээр нь нэмж дараах хэмжээгээр шингэн өг. Үүнд:

  • 2 нас хүртэл: Суулгалт бүрийн дараа буюу хооронд нь 50-100мл
  • 2 буюу түүнээс дээш настай хүүхдэд: Суулгалт бүрийн дараа буюу хооронд нь 100-200мл

Шингэнийг уулгахдаа:

  • Шингэнийг аяганаас бага, багаар ойр, ойрхон шимүүлж өг.
  • Хэрэв хүүхэд бөөлжвөл 10 минут хүлээж байгаад илүү аажмаар үргэлжлүүлэн өг.
  • Суулгалт зогсох хүртэл шингэнийг үргэлжлүүлэн өг.

3. Цайрын бэлдмэл өг /эмчийн заавраар/

4. Хоолыг сойж болохгүй. Гэхдээ шингэц сайтай хөнгөн хоолыг бага бага хэмжээгээр өгнө. 

Эх сурвалж: Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр /ЭМЯ/

X
Нэвтрэх