
-Сэтгэлийн хөдөлгөөний хөгжил-
ТАНЫ ХҮҮ, ОХИН
- 3 нас бол тайван үе. Тэд тайван байна.
- Өөрт нь эелдгээр тавьсан саналыг биелүүлнэ.
- Насанд хүрэгчдийн хийж байгаа зүйлд чадахгүй ч гэсэн “Би, би” гэж оролцохыг хүснэ.
- Танихгүй хүмүүс, шинэ орчинд дасахгүй бишүүрхэнэ. Гэхдээ энэ нь удаан үргэлжлэхгүй.
- Бусад хүүхэдтэй тоглох дуртай ч тоглоомоо хуваалцахад суралцаагүй байна.
- Тоглож байхад нь ямар нэгэн дургүйцэх явдал гарвал бие барьж бусдын гаргаж буй ааш авирыг ажиглана.
- Бусдын сэтгэлийн хөдөлгөөн, хэрэгцээг яриа, үйл хөдөлгөөнөөр ойлгож туслахыг хичээнэ.
- Өөрийн сэтгэлийн хөдөлгөөний илрэлийг ялгаж мэднэ. Жишээ нь, уурлах, баярлах гэх мэт.
- Дотнын хэн нэг нь орхиж явахад хэсэг хугацааны дараа тайвширна.
- Бусдын нүүрний хувирал, биеийн хөдөлгөөнөөр сэтгэл хөдлөлийн байдлыг ялгаж мэднэ. Жишээ нь, ээж инээж байгаа учраас баяртай байгаа юм байна гэх мэт.
- Найрсаг хандаж байгаа хүнтэй дотно байхыг эрмэлзэнэ.
Зөвлөх: Г.Батжаргал
Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш