fbpx

Хүнсний бүтээгдэхүүн

image

Хийжүүлсэн ундаа нь жимс болон хүнсний амт оруулагч, сахар, бусад амтлагч бүхий нүүрстөрөгчжүүлсэн ус юм. Сахаргүйг ч хийж байгаа. Тэгэхдээ та дор дурдах найрлагад нь анхаарлаа хандуулж гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалаарай.

  • Сахар, сахар орлуулагч. - Энэ хольц нь таргалалтад хүргэх, элэг өөхлүүлэх, чихрийн шижин болох, тархины үйл ажиллагааг муутгах, нойр булчирхай, хөхний хорт хавдарт хүргэх, даралт ихэсгэх, хүүхдийн хэт хөдөлгөөнт өвчин үүсгэх, бөөр чулуужих, яс сийрэгжих зэрэг эрсдэлийг дагуулж байгааг судлаачид тогтоожээ. Хүүхдийн шүдийг хийжүүлсэн ундааны сахар, сахар орлуулагчид өвчлүүлж байгаагаас гадна ундааны найрлага дахь фосфорын хүчил бас нөлөөтэй байгааг илрүүлжээ.
  • Хийжүүлсэн ундааны найрлагад хорт хавдар үүсгэгч бензин ДЭМБ-аас зөвшөөрсөн хэмжээнээс их байгааг судалгаагаар тогтоосон байна.
  • Олон судалгаагаар хийжүүлсэн ундаа Д1, В6, В12 аминдэмүүдийг багасгаж, фосфорын хүчил нь фосфорыг ихэсгэн кальцийг багасгаснаар яс сийрэгждэг нь тогтоогдсон.
  • Хийжүүлсэн ундаа хийх технологийн явцад согтууруулах хольц үүсдэг гэж үзсэн судалгааны дүн ч байна.
  • Пестицид буюу хортон шавж устгах хор, хорт хавдар үүсгэгч ч илэрсэн тухай Энэтхэгийн судлаачид мэдэгджээ.
  • Нүүрсхүчлийн хий нь ходоод гэдэсний салстыг цочроож, бөөрний үйл ажиллагааг муутгадаг.
  • Хийжүүлсэн ундааг уух тусам улам донтуулдаг.

Тиймээс хийжүүлсэн ундааг хэрэглээнээсээ хасах нь хамгийн тохиромжтой арга юм.

profile

Зөвлөх: М.Оюунбилэг /Анагаах ухааны доктор/

X
Нэвтрэх