fbpx

Боловсрол

image

Хүний биеийн эрдэм

Амьтан алах, хулгай хийх, буруу хурьцал хийхийг амьдын хар нүгэл гэж цээрлэн, түүнийг насан туршид тэвчвээс биеийн эрдэм цогцлох болой.

Хүний хэлний эрдэм

Худал хэлэх, чалчих, хов зөөх, ширүүн үг хэлэх зэрэг нь хэлний гэм алдас юм. Худлаа хэлэхгүй, хов зөөхгүй, дэмий чалчихгүй, хэрэлдэхгүй зөөлөн үг хэлэх тэргүүтэн нь хэлний эрдэм болой.

Хүний сэтгэлийн эрдэм

Шунал, хорт сэтгэл, буруу үзэл зэрэг нь сэтгэлийн гэм бөгөөд аливаа юманд хомголзохгүй, хүнд атаархаж хорсохгүй, буруу муу үзэл үүсгэхгүй бол энэ нь сэтгэлийн эрдэм болой.

Эх сурвалж: Аав, ээжийн ном

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх