fbpx

Хүмүүжил

image

Архи нь төв мэдрэлийн тогтолцоог дарангуйлж сэтгэл мэдрэлийг өдөөгч мансууруулах бодис юм.

Архины хор хөнөөл хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Архи хүний бие махбод, сэтгэл мэдрэл, нийгэм, гэр бүл, үр хүүхэд, эдийн засагт хохирол учруулдаг. Ялангуяа хүүхдэд сэтгэл зүйн дарамт, ганцаардал, гомдол, айдас, амьдрах хүсэл зоригийг мохоох, гэр бүлээсээ дайжих, насанд хүрэгчдэд итгэхгүй болох зэргээр нөлөөлдөг.

Хүүхдээ архи, согтууруулах ундааны сөрөг нөлөөнөөс хэрхэн хамгаалах вэ?

  • Хүүхдийн дэргэд архи, согтууруулах унд уухгүй байх
  • Хүүхдийн дэргэд хөлчүүрхэхгүй байх
  • Хүүхдийн дэргэд архи худалдан авахгүй байх
  • Хүүхдэд архины сурталчилгаа, кино үзүүлэхгүй байх
  • Хүүхэд хүрэх газар, үзэгдэх орчинд архи хадгалахгүй байх
  • Хүүхдээр архи худалдаж авахуулахгүй байх
  • Архидалт харсан нөхцөлд түүний муу үр дагавар, хорын талаар хүүхдэдээ сайн ойлгуулан тайлбарлаж байх хэрэгтэй.

Эх сурвалж: 2-10 насны хүүхдийн хооллолт

profile

Зөвлөх: М.Оюунбилэг /Анагаах ухааны доктор/

X
Нэвтрэх