 
        
        		
		
		
		
                    
            - 5 настай хүүхдийн хооллолт, асаргаа-
- Энэ насанд хүүхэд хоолоо өөрөө чөлөөтэй сонгож иднэ. Хэтэрхий чихэртэй, амтлаг зүйл, лаазалсан хүнс идүүлэхээс зайлсхий. Хоносон хоол идүүлж болохгүй.
- Шүд цоорохоос сэргийлэх, хоол идэх дур хүслийг нь хэвийн байлгахын тулд хүүхдийг тогтмол цагаар хооллох хэрэгтэй.
- Хүүхэд чинь дүүтэй болсон, эсвэл цэцэрлэгт орсон зэргээс хамаарч анхаарлаа сулруулж болохгүй. Хүүхдийнхээ эрүүл мэнд, хооллолтыг үргэлж анхаарч байгаарай.
- Энэ үед хүүхэд ямар ч дадлыг сурахад бэлэн байдаг бөгөөд шинэ юмыг шууд хүлээн авч дуурайдаг тул гэр бүл, орчин, эцэг эхийн зөв дадал зуршил зан үйл их нөлөөтэй.
- Хүүхдэдээ аль болох их цаг зарцуулж ярьж байх нь хүүхдийн ой ухааныг сайжруулдаг.
- Энэ насанд аавын оролцоо илүү байдгийг санаарай. Эцэг нь хүүхдэдээ цаг гарган дагуулж явах, ярьж тоглох, үлгэр ярьж өгөх зэрэг нь хүүхдийг өөртөө итгэлтэй байхад нь их нөлөөлдөг.
 
				 
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
                       
	  	         
                       
                       
         
         
        