fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Нийслэлийн боловсролын газрын удирдах ажилтны шуурхай хурлаар онцгой байдлын иж бүрэн сургуулилалтын хоёр дахь өдөр буюу маргааш сургууль, цэцэрлэгүүдийн ажиллах хуваарийг танилцуулжээ.

Сургууль, цэцэрлэгийн ажиллах цагийн хуваарь:

• Нийт албан хаагчид 10:00-19:00 цагийн хооронд ажиллана.
• Цэцэрлэгүүд 10:00-19:00 цагийн хооронд хүүхдээ хүлээн авч, ажиллана.
• Ерөнхий боловсролын сургуулиуд 10:00 цагаас эхлэх бөгөөд IV цагаас хуваарийн дагуу хичээллэнэ.

1, 2, 3-р цагийн хичээлийг дараа нь агуулгаар нөхөх ажлыг сургалтын менежерүүд зохион байгуулна. II ээлжийн хичээл 13:30 цагаас хуваарийн дагуу хичээллэнэ.

Сэтгүүлч А.Мишээл

X
Нэвтрэх