
Жирэмсний үед дараах шинжүүд илэрвэл даруй эмчид хандаарай. Үүнд:
- Үтрээнээс цус алдах
- 38 градусаас дээш халуурах
- Толгой хүчтэй өвдөх, нүд эрээлжлэх, цусны даралт 140/90-ээс дээш болох
- Нуруугаар байнга өвдөх
- Үтрээнээс шингэн ихээр ялгарах
- Биеийн жин огцом нэмэгдэж, гар хөл, шагай болон нүүрээр хавагнах
- Хэвлий, аарцгаар гэнэт үргэлжлэн өвдөх
- Тогтмол дуншиж өвдөх /ялангуяа 37 долоо хоногоос эрт, цагт дөрвөөс доошгүй удаа/
- Ургийн хөдөлгөөн удаашрах болон хөдлөхгүй болох /хэвийн үед цагт дөрвөөс доошгүй удаа хөдөлдөг/.
Эх сурвалж: Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр /ЭМЯ/