fbpx

Хоол тэжээл

image

Хүүхдийн биед илчлэгийн чухал эх булаг болдог зүйл бол тос. 1 гр тос 9,3 ккал илчлэг ялгаруулдаг нь уураг, нүүрс усныхаас 2 дахин их юм. Тос уурагтай адил эд эсийг бий болгох, нөхөх материал болдог. Тос нь бодисын солилцоонд оролцохоос гадна зүрх судасны, төв мэдрэлийн, хоол боловсруулах зэрэг үйл ажиллагаанд оролцож халдварын эсрэг дархлаа тогтоход нөлөөлдөг. Тосонд хүүхдий өсөлтөд чухал ач холбогдолтой А, Д, Е, К аминдэмүүд агуулагдана.

ТОСНЫ ХЭРЭГЦЭЭГ ХЭРХЭН ХАНГАХ ВЭ?

Тосыг гарлаар нь амьтны ба ургамлын гэж хуваана. Ургамлын тос ханаагүй тосны хүчлийг агуулдаг ба нөхөн төлжилт, мэдрэлийн эд, эс, харааны эрхтний бүтцэд ордог. Судасны нэвчимтгий байдлыг багасгаж, холестриныг цөсний хамт биеэс чөлөөлөхөд оролцож элэгт өөх хуримтлагдахаас сэргийлдэг. Эдгээр нь бие махбодод бий болдоггүй ба зөвхөн хоолоор хангагдах ёстой. Эхийн сүү нялх хүүхдэд шаардлагатай ханаагүй тосоор баялаг.

ӨӨХ ТОС ИЛҮҮДВЭЛ...

Харин тос илүүдэхэд хоол боловсруулах булчирхайн шүүрлийн гаралт багасч, хоол боловсруулалт, уургийн шингэц муудан, тархины сэрэл багасч, биеэс кальц, магни ихээр ялгарна. Өөх тос илүүдвэл хуримтлагдаж, арьсан дор нөөцлөгдөн таргална. 

Эх сурвалж: 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт

profile

Зөвлөх: М.Оюунбилэг /Анагаах ухааны доктор/

X
Нэвтрэх