Тамхи гэж юу вэ?
Энэ бол ихээхэн дэлгэрсэн, эрүүл мэндийг хохироогч хор. Тамхи татсанаас шалтгаалан жил бүр ойролцоогоор 3 сая хүн нас барж байна.
Тамхины хор хөнөөл
- Тамхинд тамхичин хүн өөрөө хордоод зогсохгүй хамт байгаа хүмүүс, хүүхдүүд илүү хорддог.
- Халдварын бус өвчинд өртөх эрсдэл ихэснэ.
- Уруул, ам, төвөнх, багалзуур, улаан хоолой, уушги, нойр булчирхай, бүдүүн гэдэс, давсагны хорт хавдар үүсэх эрсдэлтэй.
- Тамхи хүүхдэд үлэмж хортой
- Тамхи татдаг болон тамхичдын дэргэд байсан жирэмсэн эмэгтэйчүүдээс гажигтай хүүхэд төрөх нь олон.
- Тамхинд ихээр агуулагддаг никотин хэмээх бодис төв ба захын мэдрэлийн тогтолцоог хордуулна. Эхлээд төв мэдрэлийн тогтолцоо сэрэлд орж, дараа нь уналтад ороод эцэст нь тэнхэл нь барагддаг.
- Тамхи татдаг 7 хүн тутмын нэг нь тараагуур судасны үрэвслээр өвддөг ба үүнийг тамхичдын өвчин гэдэг. Энэ өвчин эцэстээ мөч үхжих, гар хөлөө авахуулахад ч хүрдэг.
- Шүлсээ хамт залгигдсан никотин ходоод гэдэсний салстыг цочроож үрэвсүүлдэг. Ходоодны шүүсний ялгаралт ихэсч, ходоод агшиж, үйл ажиллагаа нь алдагддаг. Ходоод гэдэсний шархлаа өвчтэй хүмүүсийн 98 хувь нь тамхичид.
Хүүхдийг тамхи татах зуршилд автуулахгүй байх гол арга бол түүний амьдарч буй бүх газарт утааг нь харах, үнэрлэх боломжгүй тамхигүй орчинг бүрдүүлэх явдал юм.
Зөвлөх: М.Оюунбилэг /Анагаах ухааны доктор/