fbpx

Эрүүл ахуй

image

Бид гэрийн нөхцөлд хоол хүнсээ зөв хадгалахад тань туслах бяцхан зөвлөгөөг хүргэж байна.

  • Хоол хүнсийг сайтар тагласан саванд хадгална.
  • Сүүг хөргөгчинд 1 хоног хадгална. /үйлдвэрийн ариутгалгүй/ Шинэ сүүг тагтай цэвэр саванд тасалгааны хэмд хэдэн ч цаг хадгалж болно. Сүүг хадгалах хугацаа нь түүнийг анх худалдаж авах үеийн байдал болон тасалгааны хэмээс хамаарна.
  • Бэлтгэсэн хоолыг хүүхдэд нэг цагийн дотор өгч дуусгана.
  • Хуурай сүү, элсэн чихэр, талх, жигнэмэг зэрэг хуурай хүнсийг шингэн, хагас шингэн хүнстэй харьцуулахад урт хугацаанд хадгалж болно. 
  • Зузаан хальстай шинэ жимс, хүнсний ногоог хэдэн хоногоор хадгалж болно.
  • Хэрэв хөргөгч байхгүй бол хүүхдийн хоолыг тухай бүрд бэлтгэж хэрэглэнэ. Бэлтгэсэн сүүн тэжээл болон хуурай сүүг шинэ сүүний адил нэг цагийн дотор хэрэглэж дуусгана.
  • Хэрэв хүүхэд түүнийг идэж дуусгаагүй бол том хүүхдэд өгөх, эсвэл өөрөө уух зэргээр ашиглана.
  • Зарим айл буцалгасан усаа халуун саванд хадгалдаг. Усны хувьд энэ арга аюулгүй юм. Харин сүүг ингэж хадгалах нь аюултай. Бүлээн сүүнд нян үржих аюултай.

Эх сурвалж: Эхчүүдийн хүүхдээ хөхүүлэхийг дэмжихийн учир

X
Нэвтрэх