fbpx

6 нас

image

Энэ насны хүүхдийн сэтгэхүйн онцлогийг бодит сэтгэхүйгээс хийсвэр сэтгэхүйд шилжих үе гэж тодорхойлж болно. Эрдэмтэн судлаач Пиажегийнхээр 12 наснаас хийсвэрлэх сэтгэлгээ сүрхий хөгжиж, математик, логик, ёс суртахууны асуудлыг задлах, нэгтгэх чадвартай болж эхэлнэ. Юмыг сониучирхах, эргэцүүлэн бодох дуртай байдаг.

Сургуулийн бага насны хүүхдийн эерэг онцлог

  • цовоо сэргэлэн,
  • баяр баясгалантай,
  • биеийн болон сэтгэлийн хөдөлгөөн ихтэй,
  • танин мэдэх сонирхол хүсэл эрмэлзэлтэй,
  • сониуч, уриалагхан
  • итгэмтгий зантай
  • гэнэн цайлган
  • өөдрөг сэтгэлтэй
  • амархан баярладаг, амархан гомддог

Сул зан чанарууд нь

  • өөрийгөө удирдах чадвар муутай
  • зориг тэвчээр багатай
  • тогтворгүй
  • хувьсамтгай

Энэ насны хүүхэд өмнө гэртээ юм уу цэцэрлэгт хүмүүжсэн ч үргэлж таны гар дээр байсан бол одоо нийгмийн бичил орчинд орж олон янзын хүмүүстэй харилцана. Иймд энэ үед нь бусдыг хүндэтгэн үздэг, өрөвч зөөлөн харилцаанд сургахыг чухалчлаарай.

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх