fbpx

Хүмүүжил

image

Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төвд ханддаг хүүхэд эцэг эхийн нийтлэг асуудлуудаар бид цуврал мэдээлэл хүргэж эхэллээ.

ЗОДОХ НЬ ХҮМҮҮЖЛИЙН АРГА МӨН ҮҮ?

6 настай бяцхан охин. Түүний нүд маш гунигтай бас айдастай. Охинтой ярилцахад түүний нулимс сулдаа асгарлаа. Эхэр татан уйлах тэр хэчнээн өрөвдөм бэ!!!

Түүний ээж өөрийн ээж аавдаа зодуулж л өссөн, буруудсан юм алга, хүүхэд зодуулж өсөхдөө илүү ухаантай өсдөг гэж ярилаа.

Аав ээжүүд ээ,

Зодуулдаг хүүхдийн тархинд кортизол гэдэг хортой даавар байнга ялгардаг. Байнга зодуулдаг хүүхэд өөртөө итгэх итгэлгүй болж, маш сул дорой байхаас гадна өөрийгөө олон нийтийн дунд болон хамт олондоо өөрийгөө илэрхийлэх чадвар нь муу болдог. Байнга зодуулдаг хүүхэд өөрөөсөө сул дорой хүүхдийг зодно. Нарийн ажиглавал зодуулсан хүүхэд өөрийн тоглоомоо зоддог. Хүүхэд өөрийгөө зодож шийтгэх вий гэж айсан үедээ үгэнд ордог ба аажмаар чанга хэлэх, сүрдүүлэх үед үгэнд ордог болдог.

Хүүхэд аав ээжээсээ хайр анхаарал халамж хүсэхдээ элдэв ааш гаргадаг байна. Үүнийг нь ойлгоогүй юм уу, аав ээж өөрсдөө маш их стресстэй үедээ хүүхдэдээ гар хүрдэг. Ингээд хүүхэд хөндлөнгийн хүний сэтгэл ямар байгааг огт мэдрэхгүй болно.

Хүүхдийг зодож аливаа зүйлийг ойлгуулах биш, тэдэнд цаг гаргах, хайрлах, анхаарал халамж тавих, хандлага харилцаагаа зөв болгох, муйхарлаж шийтгэх биш хүлээцтэй байж, зөв, буруу болохын учрыг тайлбарлаж, ярьж ойлгуулах нь зөв хүмүүжил юм.

profile

Зөвлөх: Н.Ариун-Эрдэнэ /Сэтгэл зүйч/

Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв

X
Нэвтрэх