
Хүүхдийг хэл, хөлд орлоо гээд асаргааг багасгаж болохгүй бөгөөд насанд нь тохирсон асаргаа, хооллолтод үргэлж анхаарах хэрэгтэй. 3 настай хүүхдийн хувьд дараах онцлогуудад анхаараарай.
- Хоолны дуршил муу байвал гэр бүлээрээ ширээ тойрон сууж ах эгч нь болон та өөрөө энэ хоолонд дуртай байгаагаа мэдрүүлж дуурайл болоорой.
- Хүүхдийг илүү идүүлэх гэж хүчилсний хэрэггүй. Хүүхдийн нас, биеийн хэмжээ, хөдөлгөөний идэвх зэргээс нь хамаарч тааруулж тохируулсан хэмжээгээр хоолыг өг. Хүүхдийг өсч томрох тусам хооллох тоог нэмэгдүүлнэ.
- Хүүхэд цэцэрлэгт орсон бол цэцэрлэгийн нөхцөл, ариун цэвэр, хоол ундны эрүүл аюулгүй байдлыг нь байнга анхаараарай.
- Энэ насны хүүхэд хувцсаа хураах, тоглоомоо хураах, хогоо хамаагүй хаяхгүй байх, гараа тогтмол угаах дадлыг эзэмшүүлээрэй.
- Хүүхдийг энэ насанд нь өдөрт 1 цагаас илүү удаан хугацаагаар зурагт үзүүлж болохгүй.
Эх сурвалж: Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр /ЭМЯ/