fbpx

Хүмүүжил

image

Дэлгүүрт ороод хүссэнээ авахыг хүсч буй хүүхдэд мөнгөний үнэ цэнийн талаар тайлбарлах хэцүү. Ялангуяа ийм ааш гаргадаг хүүхдээсээ залуу ээж аавууд бусдаас ичиж зовох зүйл бишгүй гардаг. Үнэндээ хүүхэд уйлж л байдаг, амьдралд тийм зүйл тохиолдож байдаг тул бусдаас ичиж зовох, санаа зовсондоо хүүхдээ шийтгэх хэрэггүй юм.

Хэрэв шийтгэх юм уу, зодвол байдал улам буруугаар эргэж, илүү чангаар орилж тийчилж магадгүй. Өөртөө болон хүүхдэд тайвшрах хугацаа өгч урт амьсгаа аваарай. Энэ бол түр зуурын л асуудал. Тиймээс хүүхдэдээ мөнгөний үнэ цэнийн талаар тайлбарлан ойлгуулах нь ухаан орсон цагаас эхлэх ажил юм.

Хүүхдээ мөнгөнд зөв хандаж сургах гэж байгаа бол өөрөө үлгэр дуурайл үзүүлээрэй. Арвич хямгач байж, мөнгөө зөв зарцуулж сургана гэдэг хэцүү. Тэвчээртэй, бас тууштай байх хэрэгтэй шүү.

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх