 
        
        		
		
		
		
                    
            4 настай хүүхдийг хооллох асрах үед анхаарах зүйлс
- Хэрэв хүүхэд шинэ хоолноос татгалзвал түүнд хоолыг амтлан өгөөрэй.
- Нэг хоол тогтмол идвэл хүүхэд уйддаг. Хэрэв хүүхэд харшилтай, эсвэл ямар нэг хоолонд дургүй бол хоолыг өөрчлөх нь зүйтэй.
- Хүүхдэд чихэрлэг зүйл, хийжүүлсэн ундаа, чихэр, шоколад, бялууны төрлийн боов зэргийг хэтрүүлэх идүүлж болохгүй. Харин аль болох цагаан идээ, ногоо, жимс, уураглаг хүнс идүүлэхийг хичээгээрэй.
- Хүүхдэд давсалсан шорвог хоол хүнс идүүлээд сургачихвал хожим энэ зуршлыг өөрчлөхөд маш бэрхшээлтэй.
- Гэрийн ариун цэвэр, эрүүл ахуй хоол хүнсний дадал зуршлаас хүүхдийн эрүүл мэнд их хамаардаг.
- Хүүхэд тань цэцэрлэгт явдаг бол хүмүүжүүлэгчтэй нь дээрх асуудлаар санал бодлоо хуваалцаж байх нь таны эрх юм.
- Энэ насанд хүүхэд оюун ухаан сэтгэл зүй, хүмүүжлийн талаар төлөвшиж эхэлдэг тул ямар хүн болох нь гэр бүл, орчноос нь маш их хамаардаг.
Эх сурвалж: ЭМЯ
 
				 
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
                       
	  	         
                       
                       
         
         
        