Хүүхэд 1-6-р ангид байхдаа буюу 6-12 насандаа дараах ажлуудыг хийж дадсан байвал цаашид ажил хөдөлмөрийн амтыг улам сайн мэдрэн зөв төлөвшилтэй болдог. Үүнд:
- Гутал тослох,
- Хувцас угаах, индүүдэх, сойздох,
- Товч хадах,
- Мод хөрөөдөх,
- Гэр цэвэрлэх,
- Хоолны мах хэрчих, ногоо цэвэрлэх,
- Гурил зуурч элдэн хоол хийх,
- Цай чанах,
- Сүү хөөрүүлэх,
- Аяга таваг, сав суулга, цонхны шил, толь цэвэрлэх, өнгөлөх,
- Цэцэг ургамал тарих, услах, арчлах,
Харин хөдөө байдаг бол:
- Айраг бүлэх,
- Хурга ишиг татах, хөгнөх, холбох, хөгнөөс суллах,
- Мал ивэлгэх,
- Адуу, үхэр хариулах,
- Аргал, түлээ түүх,
- Ус зөөх,
- Мал услах гэх мэт