fbpx

6 нас

image

Энэ насанд нөхөрлөл гэдэг нь бусдыг таньж мэдэх хэрэгцээнээс үүсдэг нэгэн шинэ онцгой үзэгдэл юм. Юуны өмнө тэд үеийн нөхрөө нэгэнт сонгож нөхөрлөсөн бол найздаа итгэдэг. Түүнийхээ үгэнд орж хамт хичээлээ давтах, тоглох, олсон зүйлээ хуваан хэрэглэх зэргээр найздаа хайр халамж, анхаарал тавьж эхэлдэг. Өөрөөр хэлбэл тэд нөхөрлөлдөө үнэнч ханддаг.

Хүнийг найз нөхдөөр нь шинждэг манай ард түмний уламжлал бий. Гэвч хүүхдийнхээ нөхөрлөлийг ойлголгүй сэвтүүлэх юм уу, салгах гэсэн хөндлөнгийн оролцоо тэдэнд маш хүнд тусдаг. Тийм учраас эцэг эхчүүд хүүхдийнхээ нөхөрлөлд өөрийн байр суурь, хандлагаа хүчээр тулган хүлээлгэж, нөхөрлө, боль гэх шаардлага тулгах нь буруу арга барил юм.

Харин тэднийхээ найз нөхдөд өөрийн хүүхэдтэй өөрцгүй хандах хэрэгтэй.

X
Нэвтрэх