fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Энгийн хог хаягдал гэдэг нь өмнөх цувралд дурдсан аюултай хог хаягдлаас бусад хог хаягдал юм. Харин ахуйн хог хаягдал гэдэг нь айл өрхөөс гөрөх энгийн хог хаягдлыг хэлнэ.

ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ГЭДЭГ НЬ...

Хог хаягдлыг ангилах гэдэг нь үүнийг дахин ашиглах, сэргээн ашиглах, дахин боловсруулах, шатаах, устгах, булшлах зорилгоор төвлөрүүлэхийг хэлдэг.

Дэлхий дахинд хуванцар хог хаягдлын асуудал байгаль орчинд заналхийлж буй маш том аюул занал болоод байна. Иймд айл өрх бүр хуванцар хаягдлаа багасгахын төлөө чадах бүх арга хэмжээгээ авах нь хүүхдүүдээ зөв дадалд багаас нь сургах нэгэн зөв зам юм.

Үүний тулд юуны өмнө нэг удаагийн хуванцар хэрэглээг хязгаарлан гэр бүлийн гишүүд өөрсдийн гэсэн унд, хоолны сав, дахин ашигладаг халбага сэрээ, соруулыг авч явж занших хэрэгтэй. Мөн дэлгүүрээс худалдан авалт хийхдээ өөрсдийн даавуун торыг байнга авч явах нь байгаль орчны төлөө гэр бүлийн маш том хүмүүжилд тооцогдох болоод байна.

Мөн гэртээ хуванцар хог хаягдлаас гадна цаас, хоолны хаягдал зэргийг хэрхэн ангилж болохыг гэр бүлээрээ хэлэлцэн хамт хэрэгжүүлж заншвал хүүхдүүдийнхээ хариуцлагатай иргэн болох, бие хүн болж төлөвшихөд давхар ач холбогдолтой.

Зөвхөн хуванцар хог хаягдал гэлтгүй бусад хог хаягдал ч нэгэн цагт эх дэлхийн нөөц баялаг байсан гэдгийг хүүхдэд ойлгуулах нь үрэлгэн болохоос сэрэмжилнэ. Иймд гэр бүлдээ хийх дараагийн өөрчлөлт тань хогоо ангилах дадал байгаасай.

Хуванцрыг дараах ангиллын дагуу дахивар хэлбэрээр авдаг цөөн байгууллагыг дор дурдвал:

  1. Ус ундааны ёроол нь цэгтэй хуванцар

/Од-Пластик ХХК авна/

  1. HDPE нааж хийсэн зөөлөн хуванцар

/Од Пластик ХХК, Мог пластик ХХК авна/

  1. Зөөлөн гялгар уут LDPE пакетууд

/Plastic Center ХХК авна/

  1. Хатуу гялгар уут, шарчигнадаг савнууд

/Сан-Оргиу ХХК авна/

Эх сурвалж: legalinfo.mn, ХОГОО БАГАСГАЯ ФБ групп

X
Нэвтрэх