fbpx

Боловсрол

image

Ус бол манай гараг дэлхий дээр оршдог амьдралд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг бодис. Усгүйгээр дэлхий, хүн төрөлхтөн ямар байх байсныг төсөөлөхөд ч бэрх. Бараг сар шиг л сөнөсөн ертөнц байх байсан биз ээ. Уснаас уур амьсгал, хүрээлэн буй орчин, бидний амьдрал төдийгүй аж үйлдвэр, хөдөө аж ахуйн бүхий л салбар хамаарч байдаг.

Гол мөрөн, далайн таталт, түрэлт, халуун булаг, рашаан зэрэг нь эрчим хүчний эх үүсвэр болж ашиглагдах нь ч бий. Энэ мэтчилэн усны ач холбогдлыг тоочоод баршгүй.

Үүл нүүх, манан татах, борооны дараах солонго зэрэг үзэгдэл хүний сэтгэл сэргээн нүд баясгадаг. Ингээд бодоход ус зөвхөн амьдрал тэтгэгч төдий бус зүрх сэтгэлд ч таатай байдал үүсгэдэг.

Усыг ариг гамтай ашиглах нь хүн бүрийн үүрэг болоод байгаа билээ.

Эх сурвалж: "Усны тухай надад ярьж өгөөч" /ЮНЕСКО, Дэлхийн байгаль хамгаалах сан WWF/

X
Нэвтрэх