fbpx

Хүүхдийн хооллолт

image

Харвардын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хүн амын эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зориулан зохистой хооллох тавгийн зарчмыг боловсруулан гаргажээ. Энэ зөвлөмжийн дагуу хооллосноор хүн бие махбодын бодисын солилцоонд зайлшгүй хэрэгтэй шим тэжээлийн бодисуудыг хоолоороо тэнцвэртэй хэмжээгээр авч, эрүүл мэндээ хамгаалан, урт наслах боломжтой юм.

Тавгийн зарчимд зөвлөснөөр хоногт хэрэглэх нийт хоол, хүнсний 50 хувийг хүнсний ногоо, жимс жимсгэнэ, 25 хувийг бүхэл үрийн үр тариа, гурилан бүтээгдэхүүн, үлдсэн 25 хувийг уураглаг хүнс эзлэх нь зохимжтой ажээ.

Энэ зарчимд төмсийг хүнсний ногоонд тооцдоггүй. Энэ нь төмс хэрэглэх нь муу гэсэн үг биш. Харин төмс нь тариалалт, ургалтын хувьд хүнсний ногоотой төстэй боловч бүтэц, найрлагаараа үр тариатай, гурилан бүтээгдэхүүнтэй адил байдаг. Тиймээс зохистой хооллох зөвлөмжид үр тарианы ангилалд оруулдаг ажээ.

Эх сурвалж: “Хүнсний ногооны ач тус, хэрэглээ” Швейцарийн хөгжлийн агентлаг

X
Нэвтрэх