
- Төрөл бүрийн аминдэм, эрдэс бодис, антиоксидантаар баялаг тул бодисын солилцооны хэвийн үйл ажиллагааг хангана.
- Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг хангаж, өтгөн хаталтаас сэргийлнэ.
- Цусны эргэлтийг сайжруулах, цусны холестрин болон өөх тосыг багасгах, цусны өтгөрөлтийг сааруулах, цусны даралт тогтворжуулах замаар зүрх судасны өвчнөөс сэргийлж, зүрхний өвчнөөр нас барах эрсдэлийг бууруулна.
- Эсийн инсулин мэдрэг чадварыг нэмэгдүүлэх, глюкозын солилцоог сайжруулах замаар цусны сахар тогтворжуулж чихрийн шижний 2-р хэлбэрээр өвчлөх эрсдэлийг бууруулна.
- Биеийн өвчин эсэргүүцэх чадварыг сайжруулах, үрэвсэл намдаах, хортой бодисыг хоргүйжүүлэх, хорт хавдрын эсийн өсөлтийг саатуулах, зогсоох зэргээр хорт хавдраас сэргийлэх ач тустай.
- Биеийн жинг хэвийн байлгах тул таргалалтаас шалтгаалсан олон өвчин эмгэгээс сэргийлнэ.
- Биеийн хүчил-шүлтийн тэнцвэрийг ханган ясны кальцийн алдагдлыг бууруулж яс сийрэгжилтээс сэргийлнэ.
- Бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх, бөөрний ачааллыг багасгаж, бөөрний өвчний хүндрэлийг бууруулах ач тустай.
- Элэг, цөс, нойр булчирхайн өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх ач холбогдолтой.
- Үрэвсэл намдаах, хаван бууруулах, үе мөчний өвчин, хэрэх өвчин, тулай өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх ач тустай.
Эх сурвалж: “Хүнсний ногооны ач тус, хэрэглээ” Швейцарийн хөгжлийн агентлаг