fbpx

Нярай

image

Таны биед илрэх хэвийн өөрчлөлтүүд /өмнөх шинжүүд дээр нэмэгдээд/:

  • Хэвлийгээр бага зэрэг хатуурах,
  • Нуруугаар өвдөх
  • Бие сулрах
  • Зүрх дэлсэх
  • Хэвлий болон гуяны хэсгээр жирэмсний судал язралт үүсэх
  • Хэвлий дэх хүүхэд их түргэн өсч, нүдээ нээж, гар хөлөө чөлөөтэй хөдөлгөж тийрнэ

Өдөрт илүү олон удаа идээрэй. Ингэх нь зарим эмэгтэйд хэхрэх, ходоодны таагүй мэдрэмжийг багасгадаг.

ЯАРАЛТАЙ ЭМЧИД ХАНДАХ ШААРДЛАГАТАЙ ШИНЖ

  • Удаан хугацаагаар ханиах,
  • Зүрх дэлсэх, зүрхний цохилт түргэсэх
  • Бэлэг эрхтэн загатнах
  • Үтрээнээс идээт ялгадас гарах

ЭМЧТЭЙГЭЭ ЗӨВЛӨХ АСУУДЛУУД

  • Цус багадалт
  • Гар, хөл хавагнах
  • Хүүхдийн хөдөлгөөнийг мэдэх шинж тэмдэг
  • Ургийн хөдөлгөөнийг тоолох
  • Энэ үед бэлгийн харьцаанд орж болох эсэх
  • Ажлаа үргэлжлүүлэн хийж болох эсэх
  • Шинжилгээнүүдийн хариу

Эх сурвалж: ЭМЯ

X
Нэвтрэх