fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Олон хүүхэд баярын өдрөө Аами, Таами хоёртой тэмдэглэн өнгөрүүлэхээр төвлөсөн байх. Харин бид хараахан төлөвлөж амжаагүй, Маамуугийн баатруудаа хаанаас олж очихоо мэдэхгүй байгаа бяцхан найзууддаа нэгдсэн мэдээлэл хүргэж байна.

1. Маамуугийн төрсөн өдөр 

Монголын анхны цуврал Маамуу анимэйшний Аами Таами хоёр маань хүүхдийн баярыг тохиолдуулан 3 насны төрсөн өдрөө White Rock Center /ҮСАХ-ийн баруун талд/-т бяцхан найзуудтайгаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Уг тоглолтын тасалбарын борлуулалт үндсэндээ дуусч байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Сонголт бага үлдсэн тул тасалбар авах гэж байгаа бол яаравчлахыг зөвлөж байна.

Энд хүрэлцэн ирсэн хүүхдүүд нүүрэн дээрээ Аами, Таамийг зуруулж, Маамуутай орчинд зургаа авахуулж, Алиалагчидтай зугаацаж, Маамуугийн шинэ бүтээгдэхүүнүүд болон бэлгийн багц, Монос группын Маамуутай бүтээгдэхүүнийг ОНЦГОЙ ХӨНГӨЛӨЛТТЭЙ үнээр худалдан авах боломжтой.

Хэзээ: 5 сарын 26, 31 –нд 11:00, 14:00 цагуудаас, 6 сарын 1 –нд 11:00, 14:00, 17:00 цагуудаас, 6 сарын  2 –нд 11:00, 17:00 цагуудаас

Үзүүлбэрүүд:

  • Маамуу анимэйшний шинэхэн дугаар
  • Амина, Тамира болон Аами Таами нарын тоглолт
  • Циркийн үзүүлбэрүүд
  • Охидын бүжгийн хамтлаг зэрэг олон сонирхолтой зүйлсийг Маамуу нартаа зориулах болно.

Тасалбар ямар үнэтэй вэ?
Тасалбар – 1 хүүхэд + 1 том хүн= 15.000₮
Тасалбарыг хаанаас авах вэ?
Ticket.mn сайтаас болон 1900 – 1800 дугаараар захиалж хүргүүлээрэй. Тасалбар авах дэлгэрэнгүй зааврыг https://www.ticket.mn-ээс харна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу.

Мэдээлэл авах утас: - 7555 3131, 9499 9500, 99003258, 95939363

2. Шангри-Ла төвийн Adventure Zone тоглоомын төв

Аами, Таами хоёр маань тавдугаар сарын 27-ноос зургадугаар 2-ныг дуустал Шангри-Ла төвийн Adventure Zone тоглоомын төвд хүүхэд багачууддаа хөгжилтэй өдрүүдийг өнгөрүүлнэ.

Тэд ямар гэнэтийн бэлэг барих вэ:

  • Маамуугийн шинэ ангиудыг Adventure Zone-д үзэх
  • Аами Таами-тай хамт бүтэн өдрийн турш тоглох эрх
  • Хүүхдийн нүүр будалт, шааран тоглоом
  • Ирсэн хүүхэд бүрд бэлэгтэй

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу.

Мэдээлэл авах утас: 8810-6288, 8810-8328

3. Сүхбаатарын талбайд болох "Хадгаламжтай маамуу" баяр

Зургадугаар сарын 2-нд Сүхбаатарын талбайн урд хэсэгт Маамуугийн хамтрагч Худалдаа хөгжлийн банк "Хадгаламжтай маамуу" хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгуулна. Энд  Аами, Таами болон Аминаа Тамираа нар оролцож охидын бүжгийн хамтлаг, циркийн үзүүүлбэр, хүүхдийн нүүр будалтын үйлчилгээ ч байх болно. Үзүүлбэр 11:30 – 12:30 цагт үргэлжлэх хэдий ч баярын арга хэмжээ 16 цаг хүртэл болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу.

4. Маамуугийн шинэ бэлгийн багцууд худалдаанд гарлаа

Аами, Таами хоёрын бяцхан найзуудын хүсэн хүлээсэн чихмэл тоглоомтой багцууд хүүхдийн баярыг тохиолдуулан худалдаанд гарлаа. Маамуугийн бэлгийн шинэ багцуудыг НОМИН, ИМАРТ, МОНОС-ын салбаруудаас авах боломжтой.

Эдгээр бэлгүүдээс гадна "Эрдэнэт хивс" ХХК-ийн үйлдвэрлэсэн Маамуу брэндийн бүтээгдэхүүнүүдийг Номин дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу.

Мэдээлэл авах утас: - 7555 3131, 9499 9500, 99003258, 95939363

X
Нэвтрэх