fbpx

Эрүүл мэнд

image

Зуны нар агаар хоёроор хүүхдээ чийрэгжүүлэх нь чухал боловч анхаарал болгоомжоо бүү сулруулаарай. Хүүхдийн асран хамгаалагчид гар утсаа ширтэж байгаад хүүхдийг эрсдэлд оруулсан харамсалтай тохиолдлууд өнгөрсөн зун гарч байсныг эцэг эхчүүд санаж байгаа биз ээ.

Хүүхдийн живэх эрсдлийн тухай хүргэж байна.

ЖИВЭХ ЭРСДЭЛ

  • Нялх, бага насны хүүхдийг гол, нуур, булаг, усан сан, савтай ус, бохирын цооногийн ойролцоо хараа хяналтгүй бүү орхиорой.
  • Хүүхэд 10 см гүехэн усанд ч живэх магадлалтай.
  • Хүүхэд 2 хүрэхгүй минутад живэх эрсдэлтэй.

Авах арга хэмжээ:

  • Усанд живснээс болоод хөдөлгөөнгүй, амьсгалахгүй байвал амьсгалын замыг чөлөөлж, хиймэл амьсгал хийн, анхны тусламжийг үзүүлнэ. Яаралтай тусламж дуудаж эмнэлэгт хүргүүлнэ.
  • Хэрэв хөдөлгөөнтэй, амьсгал хэвийн байвал сайтар дулаалж, эмнэлэгт хүргэнэ.

Эх сурвалж: ЮНИСЕФ

X
Нэвтрэх