fbpx

6 нас

image

Хүүхдийн зан авирт огцом өөрчлөлт гарах ба ялангуяа сөрөг мэдрэмж амархан үүсэж бухимдах, уурлах, цочирдох, хүмүүс өөрийг нь ойлгохгүй байгаа мэт мэдрэмж төрнө. Хурц зан, зөрүүд ааш зан үүсэх магадлалтай. Ялангуяа хөвгүүд зөрүүдлэх нь элбэг. Тэд өөрсдийнхөөр байхыг хүсдэг.

Зөрүүд хүүхэдтэй ажиллах хамгийн гол арга бол тэдний зөрүүд занг үл тоомсорлох, огт ажиглаагүй мэт хайхрахгүй байх нь дээр гэж үздэг. Хүүхдийн зан авирт гардаг сөрөг бөгөөд түгээмэл зан авир бол уур уцаар юм.

Өт хорхойг өвсөөр хатгахад атиралдан мушгирч, уураа илэрхийлж хариу барьж байгаа мэт үйлдэл үзүүлдэг. Түүнтэй адил хүмүүс хүрээлэн буй орчиндоо хаана, хэзээ ч, хэнд ч догшин дээрэнгүй зандарсан, уурласан авир зан гаргахгүй байхыг хичээх хэрэгтэй. Уурыг уураар дардаг биш, харин ч улам дэвэргэдэг тул уурыг ухаанаар дардаг, эсвэл ууртай хэрүүлтэй орчноос өөрөө холдоод явах нь зөв арга зам мөн гэдгийг ойлгуулна.

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх