fbpx

Мэдээ, мэдээлэл

image

АНУ-ын  Коннектикут мужийн нэгэн охин эмнэлэгт хэвтэж байхдаа өвчиндөө шаналж буй жаахан хүүхдүүдийн айдсыг дарах нэгэн санааг олжээ.

Элла Касано охин өдгөө 12 настай бөгөөд таван жилийн өмнө цусны бөөм устдаг нэгэн төрлийн өвчин болох аутоиммунтай хэмээн оношлогджээ.

Элла өвчний улмаас 6-8 долоо хоног тутамд шингэн дусал хийлгэх шаардлагатай болдог аж. Элла хэлэхдээ “Хүүхэд битгий хэл насанд хүрсэн хүмүүс ч гэсэн тариа, дусал хийлгэхээс айдаг. Би анх удаа дусал хийлгэж байхдаа судас руу орж байгаа зүү, эмнэлгийн хэрэгслүүдийг хараад маш их айж байсан” гэв. Энэ явдлын дараа тэрээр шингэн дуслын харагдах байдлыг өөрчлөхөөр бүтээлч шийдлийг олсон нь энэ аж.


Түүний ээж хэлэхдээ ”Охин маань чихмэл тоглоомоо задалж, шингэн дусал дээрээ цавуугаар нааж дуслын хамгийн анхны уутаа хийж байсан” гэжээ. Энэхүү санаа нь эмнэлгийн сувилагч, ажилтнуудад ихээхэн таалагдаж Элла ээжтэйгээ хамтран “Medi teddy” нэртэйгээр зохиогчийн эрхээ авч, үйлдвэрлэх, түгээх үйл явцаа эхлүүлсэн аж. Тус бүтээгдэхүүний зорилго нь шингэн дуслын савлагааг нууж хүүхдүүдийн айдсыг дарахад туслах юм.

Элла “Medi teddy” бизнесийнхээ төлөвлөгөөг гаргаж, бие даан суралцахаар зэхжээ. Тэрээр ээжийнхээ тусламжтайгаар үйлдвэрлэлээ ашгийн бус байгууллага болгохоор баримт бичгийг бүрдүүлээд байгаа гэнэ. Мөн 500 ширхэг Medi Teddy хийхээр захиалга авсан тул эхний ээлжид тэдэнд 5000 ам.доллар хэрэгтэй болсон аж. Тиймээс GoFundMe хандивын сайтад  түүний бүтээлд зориулж одоогийн байдлаар 22,768 ам.доллар цуглараад байгаа аж.

Эх сурвалж: CNN

Г.Должинсүрэн

X
Нэвтрэх