fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Арваад жилийн хугацаанд 13 удаа зулбасан Англи эмэгтэй Лаура Ворсли сүүлийн оролдлого дээрээ бяцхан охинтой болж чаджээ.

Тэрээр олон удаагийн зулбалт, үрээ алдсан мөчөөс хойш маш их сэтгэлийн зовлон амссан нэгэн. Лаура 35 настайдаа 14 дэх удаагаа жирэмсэн болсон нь энэ аж. Лаура болон түүний нөхөр Дэвид нар 2018 оны есдүгээр сарын 12-нд Ивай хэмээх бяцхан охинтой болжээ.

Английн "Today" сайтад өгсөн ярилцлагадаа Ворсли “Тэр бол бидний гайхалтай охин, заримдаа би Ивайг харж байхдаа өөрийгөө түүний ээж гэдэгт итгэж чаддаггүй” гэв.

Ковэнтри анагаахын их сургуулийн био-анагаах судлаач Профессор Себхан Кворенби түүнийг антипосполипидын хам шинж бүхий "Наалдамхай цусны синдром" гэх өвчинтэй хэмээн оношилжээ.

Энэхүү өвчин нь үр зулбах шалтгааныг үүсгэдэг аж. Түүний дархлааны тогтолцоог дэмжиж, биеийн эсэргүүцлийг сайжруулахын тулд “Steroid prednisolone” гэх эмийг өндөр тунгаар бичиж өгчээ. Үүний ачаар Ворсли жирэмсэн байх хугацаандаа охиноо аврах боломж олдсон ажээ.

Эх сурвалж: Today.com

Г.Должинсүрэн

X
Нэвтрэх