Ухаалаг төхөөрөмжид хүүхэд үзүүлэх эерэг нөлөө бий хэдий ч сөрөг нөлөөг нь үгүйсгэх шалтгаан болж чадахгүй.
Телевизийн тусламжтайгаар хүүхдүүд цагаан толгойн үсэг тогтоох, танин мэдэхүйн мэдээлэл олж авах, байгаль орчны тухай мэдлэгээ тэлж, мэдээллийг цаг тухайд нь олж авдаг. Харин зөв ашиглаж чадвал эерэг нөлөө үзүүлэх юм. Үүний тулд хүүхдийн төлөвшил,хөгжилд эерэгээр нөлөөлөх програмуудыг суулгаж өгснөөр дараах үр дүнд хүрэх болно.
Анхаарал: Ухаалаг гар утасны дэлгэцийн өөр өөр өнцгөөс гарч ирэх дүрсний тусламжтайгаар хүүхэд ямар нэг зүйлд хурдан, шуурхай хариу үйлдэл үзүүлнэ.
Өнгө мэдрэх: Зураг зурах программ суулгаж өгснөөр өнгө ялгаж сурна.
Сонсголын хөгжил: Хүүхэлдэйн кино үзэх, дуу дагаж дуулах, нас насанд тохирсон танин мэдэхүйн хичээл, шүлэг дуу сонсоод дагаж дуулах, авьяасаа хөгжүүлэх.
Үсэг болон тоо цээжлэх: Хүүхэд ухаалаг утас, таблет оролдсоноор үсэг тоог аяндаа цээжилдэг болдог.
Б.Мишээл
Эх сурвалж: "Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд 2018" ОУ-ын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл