Боловсрол

image

Хүний биеийн ихэнх хэсгийг ус эзэлдэг билээ. Ус нь эд эсийн шингэн болох цус, хоол боловсруулах шүүсүүд, нулимс зэргийг бүтээнэ. Бие махбод, эд эсэд шим тэжээлийн болон биологийн идэвхт бодисуудыг зөөж хүргэн хэрэггүй бодисуудыг биеэс гадагш гарган, хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцоно. Биеэс хэрэггүй болсон ус нь шээс, хөлс, уушиг, өтгөнөөр ялгарна. Хүүхдийн ундны усны эх үүсвэрийг хүн, амьтны ялгадасны бохирдолоос найдвартай хамгаалах, баталгаатай эх үүсгэврээс ундны усаа авч хэрэглэх шаардлагатай.

Эрүүл ахуй

Ус хадгалдаг саваа гэртээ нарны гэрэл шууд тусахааргүй, аль болох бохирдол багатай газар байрлуулна. Ундны усаа тагтай саванд 3-7 хоногоос илүүгүй хугацаагаар хадгалж хэрэглэнэ. Ус хадгалах сав нь байнга цэвэрхэн байх шаардлагатай. Учир нь усны савны ёроолд үүссэн тунадсанд нян үржих нь хялбар байдаг. Иймд ундны усны саваа 7 хоногт усыг нь бүрэн суллаж, сав суулга угаагч зориулалтын бодисоор угааж цэвэрлэх хэрэгтэй.

Хоногт хүүхдийн 1кг жин тутамд шаардагдах шингэний хэмжээ (мл-ээр)

  • 1 нас- 960 мл
  • 2 нас- 1200 мл
  • 3 нас- 1400 мл
  • 4 нас- 1600 мл
  • 5 нас- 1820 мл
  • 6 нас- 2160 мл

Зөвлөх: М.Оюунбилэг /Анагаах ухааны доктор/

X
Нэвтрэх