- Жижиг шилэн юм уу, сэнжтэй хялбар хагарахааргүй шаазан аяга. Хоолоо байнга асгаж аягаа хагалаад байвал хүүхэд өөрөө ч хооллохоос халширдаг. Энэ үед хүүхдийг загнах юм уу, шоолбол хүүхэд бүр таагүй байдалд ордог. 2-4 настай хүүхдэд аягыг нь ширээн дээр тогтвортой байрлуулж өгөх хэрэгтэй.
- Тухайн хүүхдийн насанд нь тохирсон, өөрт нь таалагдсан халбага, мохоо үзүүртэй сэрээ, хутга. Хүүхдийн гарт нь тохирсон халбага, сэрээг сонгон бариулна. 5-6 настай хүүхдийн гарын булчин ерөнхийдөө хөгжсөн байдаг учир богинохон, иргүй ган халбага, сэрээ хэрэглэхийг зөвшөөрдөг.
- Тухайн хүүхдийн насанд тохирсон сандал, ширээ. Хүүхдийг аль болох эвтэйхэн, сандлаасаа уначихааргүй тэнцвэртэй, бат бөх сандал дээр, ширээнд сайтар тулгаж суулгавал хүүхэд хоолоо асгах нь бага байна. Ийм байрлалд хүүхэд таашаал авч, тав тухтай болдог.
Зөвлөх: М.Оюунбилэг /Анагаах ухааны доктор/