Хүүхдийн хоолонд тэжээлийн бодисууд дутагдалтай байх, хүүхэд олон дахин өвдөх, идсэн хоол тэжээлийн бодисуудын задрах, уусах, шимэгдэх, шингэх үйл ажиллагаа алдагдах зэргээс хүүхэд өөрийн бие махбодод нөөшлөгдсөн үндсэн шимт бодисууд /уураг, өөх тос, нүүрс ус/-ыг хэрэглэдэг. Ингэснээр хүүхдийн бодисын солилцооны хэвийн үйл ажиллагаа алдагдан, биеийн жингээ алдан эрхтэн тогтолцооны харилцан шүтэлцээт үйл ажиллагаа хямарч эхэлдэг ба улмаар биеийн эсэргүүцэл муудаж өвчинд өртөмтгий болдог. Тиймээс хүүхдээ урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол оруулах, идэж буй хүнс, хоолны нэр төрлийг олшруулах, аминдэм, эрдэс бодисыг шаардлагатай үед нэмэлтээр өгөх зэргээр хүүхдээ уураг тэжээлийн дутагдалаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
Зөвлөх: М.Оюунбилэг /Анагаах ухааны доктор/