Гэр бүлийн хүчирхийлэл нь хүүхдийн оюун санаа, сэтгэл зүй, бие махбод, эрүүл мэндэд хүчтэй нөлөөлөөд зогсохгүй, араасаа нийгмийн олон асуудлыг дагуулсан хорт үзэгдэл юм. Хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, оюун ухаан, бие бялдрын хувьд эмгэг шинжүүдийг олж авсан хүүхдүүд өөртэйгөө болон бусадтай харьцах харилцаанд хэрхэн ханддаг болохыг авч үзье. Үүнд:
- Хүнтэй хэрэлдэх, муудах 98%
- Хүнтэй зодолдох, зодоонд оролцох 88%
- Сахилгагүйтэх 77%
- Ямар нэгэн зүйлд уураа гаргах 86%
- Амиа хорлох тухай бодох 72%
- Өөртөө дургүй хүрэх 91%
- Зожигрох 80%
- Өөртөө итгэлгүй болох 89% магадлалтай болдог хэмээн авч үзжээ.
Г.Сэргэлэнбаатар
Эх сурвалж: “Хүчирхийлэлтэй гэр бүл дэх хүүхдийн асуудлууд” Доктор С.Нарантуяа